УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ГУРВАН төгөлдөршлөө орон нутагт танилцуулж байна
 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ГУРВАН төгөлдөршлөө орон нутагт танилцуулж байна

/2024.09.23/

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн иргэдтэй өнөөдөр (2024.09.21) уулзлаа. УИХ-ын даргын санаачилгаар 126 гишүүнтэй парламент хууль эрх зүйн шинэчлэл болох “Гурван төгөлдөршил”-ийн ажлыг эхлүүлээд байна. Тус шинэчлэл болон ирэх жилүүдэд хэрэгжүүлэх УИХ-ын баримтлах стратеги, төлөвлөгөөний талаар Ховд аймгийн иргэдэд танилцууллаа.

Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2023 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүн парламентад сонгогдож, таван нам, эвсэл УИХ-д төлөөллөө илгээж чадсан нь олон ургалч үзлийг дэлгэрүүлж, ардчиллын зарчмыг хангаж буйг онцлов.

Хууль тогтоох байгууллага УИХ-аас батлагдан гарч буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн байх бөгөөд цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэгддэг байх зарчмыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд хүн төвтэй хуулийн үзэл баримтлалыг бий болгох, хууль илүү тодорхой байх, нийгмийн шаардлагад нийцүүлэн цаг тухай бүрдээ шинэчлэгддэг байх хүрээнд УИХ-ын даргын захирамжаар 54 ажлын хэсэг ажиллаж эхэлсэн.

Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиуд 20-р зууны үзэл баримтлалаар дарга, байгууллага төвтэй байгаа нь иргэний эрхийг зөрчиж буй учраас 21-р зууны, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалыг бий болгохоор ажиллаж буйгаа УИХ-ын дарга тодотголоо.

Ховд аймгийн иргэдийн зүгээс УИХ-ын даргын хэрэгжүүлж буй хууль эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Энэ шинэчлэлийг хийснээр хүний эрхийг хангасан, хүнээ нэгдүгээрт тавьдаг нийгэм бий болно гэдгийг иргэд дэмжиж байна.

Түүнчлэн баруун бүсийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийснээр Евроазийг холбосон эдийн засгийн коридорыг хөгжүүлэх бүрэн боломж бий. Тиймээс ирэх жилүүдэд баруун бүсэд 4700 орчим км авто зам баригдахаар төлөвлөгдөөд байна. Ингэснээр баруун бүсийн иргэд 1000 гаруй км зам туулж Улаанбаатар хот бараадахгүйгээр өөрсдийн гэсэн зах зээлтэй болж, эдийн засгийн өсөлтөө хангах боломж бүрдэнэ. Иймээс баруун бүсээс сонгогдсон гишүүд хамтран ажиллаж, бүсийн хөгжлөө дэмжин ажиллана гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар уулзалтын үеэр тодотголоо.

УИХ-ын намрын чуулганаар 18 ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.