Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарт дүрмийн бус, хүний эрх зөрчсөн харилцаа байх ёсгүй
 

Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарт дүрмийн бус, хүний эрх зөрчсөн харилцаа байх ёсгүй

\2024.09.20\

Цэргийн алба хаахаас зүрхшээдэг биш тэмүүлдэг болгох. Өөрөөр хэлбэл хүнээ бодсон, хүний эрхийг дээдэлсэн бодлого зорилтыг батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэхээр зорьж, салбарынхаа алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс ажлаа эхлүүлээд явж байна гэж Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт уулзалтын үеэр хэллээ. Тухайлбал онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгон нэмэгдүүлж, Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах нөхцөлийг бүрдүүлсэн.

Харин одоо хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж, цэргийн алба хаах хугацаандаа жолооны үнэмлэхтэй, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болгох, цэргийн албаны нэр хүнд, амьдрах орчныг сайжруулах чиглэлээр анхааран ажиллаж байна гэв.

Дээрх асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, тус байгууллагын гишүүн Б.Энхболд болон албаны бусад төлөөлөгч нартай уулзаж санал солилцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 47 сургагч багш салбартаа бэлтгэн ажиллуулж байна. Ингэснээр салбарын бүх түвшинд хүний эрхийн ойлголт, мэдлэгтэй болно. Хүний эрх, эрүүл мэнд, амь насны асуудал, зөрчилд төр нь ч иргэн нь ч хяналтаа тавьдаг байх. Үр дүнд нь хүний эрхийн зөрчилгүй болно. Цаашлаад цэргийн насны залуучууд маань ч гэсэн эрүүл мэнддээ анхаардаг, үндсэн хуулиар хүлээсэн үүргээ хүн бүр ухамсарладаг болгоход Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллахаар болжээ.

Эх сурвалж БХЯ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиулав
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиулав
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.