ЗГХЭГ-ийн дарга Н.Учрал: "Орано майнинг" компанитай байгуулах гэрээ хүн, амьтан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх ёстой гэж мэдэгдлээ.
Францын “Орано майнинг” компанитай хэлэлцээ хийх, төслийг тохирох ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2024.09.17) төрийн ордонд болж татвар, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт, олборлолт, үйлдвэрлэл, технологи, байгаль орчин, орон нутгийн асуудлын талаарх ажлын дэд хэсгүүдийн дүгнэлттэй танилцлаа.
Хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гэрээ хэлэлцээрийг хийхдээ өмнөх хөрөнгө оруулалтын төсөл, гэрээнүүдэд гаргасан алдааг давтахгүй байх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, үр өгөөжийн дийлэнх нь тэдэнд ногдож байх Үндсэн хуулийн суурь зарчмыг дээдэлж ажиллах ёстой. Мөн тус гэрээ нь хүн, амьтан, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй байх, эдийн засгийн үр өгөөжийн дийлэнх нь Монголын талд байх зарчмыг баримтална гэдгийг онцоллоо.
Дэд ажлын хэсгийнхэн Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль зэрэг холбогдох хуулиудад нийцүүлж, яамдын дүгнэлт, олон улсын зөвлөх үйлчилгээний саналыг нэгтгэсний дараа хэлэлцээрийг эхлүүлэх юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.