Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдагвыг сонгожээ
 

Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдагвыг сонгожээ

\2024.09.15\ Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны VII Их хурал Тусгаар тогтнолын ордонд болжээ. Их хуралд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлсэн байна. Тэрбээр дүрмээр олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны шинэ тэргүүнээр Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж байгаагаа Их хурлын төлөөлөгчдөд танилцуулав.

Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Пүрэвдагва нь 1990 онд төрсөн бөгөөд 2008 онд Монгол Ардын Намд элссэн. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Намын байгуулалтын газрын дарга, СДМЗХ-ны дэд Ерөнхийлөгч, НИТХ-ын төлөөлөгч зэрэг албан тушаалтай юм.

Нэр дэвшигч Б.Пүрэвдагватай өрсөлдөх өөр нэр дэвшигч танхимаас гарсангүй. Иймд түүнийг Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны шинэ Ерөнхийлөгчид дэмжих эсэхээр санал хураалт явуулахад VII Их хуралд оролцож буй төлөөлөгчид 100 хувийн саналаар Б.Пүрэвдагвыг дэмжсэн байна.

36 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ
36 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.