​​​​Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд нийтийн ахуйн үйлчилгээний цогцолбор барьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

​​​​Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд нийтийн ахуйн үйлчилгээний цогцолбор барьж байна

/2024.09.13/

“Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд уг төвийн барилгын ажил болон тоглоомын талбай, ногоон байгууламж, спортын талбай, амрах орчны тохижилтын ажлыг цогцоор нь хийж байна. Нийслэлийн зүгээс уг төслийг хэрэгжүүлэх газрын асуудлыг шийдсэн бөгөөд “Петровис” ХХК төслийг санхүүжүүлж, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх юм.

Төслийн үр дүнд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэд халуун усны газар, өөртөө үйлчлэх автомат угаалгын газар, үсчин зэрэг үйлчилгээг авахаас гадна сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Төслийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжин хамтарч байгаа бөгөөд төвийг түшиглэн номын сан, хүүхдийн тоглоомын өрөө бүхий хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлнэ гэдгээ илэрхийлээд байна. Төслийн гүйцэтгэгчээр “Силла Фурнитур” ХХК ажиллаж, байгууламжийг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ ХК

Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт үзүүлнэ
Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт үзүүлнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.