Цэцэрлэгийн хоолны зардлыг нэмж, эцэг эх сард 22 мянган төгрөг төлнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгийн хоолны зардлыг нэмж, эцэг эх сард 22 мянган төгрөг төлнө

/2024.9.11/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа.

Ингэснээр 8-10 цагийн цэцэрлэгт 4000, 24 цагийн цэцэрлэгт 5100 төгрөгөөр тогтоож, эцэг эх, асран хамгаалагч 1000 төгрөгийг хариуцахаар болжээ. Энэ шийдвэр нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж, 310 цэцэрлэгийн 135 мянга гаруй хүүхэд хамрагдана.

Эцэг эх, асран хамгаалагчаас өдөрт 1000 төгрөг авахад сард 22 мянга, жилд 190 мянган төгрөг зарцуулна. Ингэснээр хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг төр, 25 хувийг эцэг эх хариуцдаг болж байгаа юм.

Энэ шийдвэр энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ.

Зорилтот бүлгийн буюу хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, босго шугамаас доогуур орлоготой өрхийн 50440 хүүхдийн хоолны зардлыг төр бүрэн хариуцна.

Хүн төвтэй хүний эрхийг дээдэлсэн үзэл санааг хууль тогтоомжид суулгана
Хүн төвтэй хүний эрхийг дээдэлсэн үзэл санааг хууль тогтоомжид суулгана
 
А.Баярыг НИТХ-ын даргаар сонгож Х.Нямбаатарыг хотын даргаар улируулахаар санал нэгдэв
А.Баярыг НИТХ-ын даргаар сонгож Х.Нямбаатарыг хотын даргаар улируулахаар санал нэгдэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.