В.Путины CV
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путины CV

/2024.9.2/ Манай улсад 5 дах удаагаа айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины танилцуулгыг та бүхэнд хүргэж байна. Түүний айлчлал маргааш албан ёсоор эхэлнэ.

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР
ВЛАДИМИРОВИЧ ПУТИНЫ ТОВЧ НАМТАР

Төрсөн огноо: 1952 оны 10 дугаар сарын 7-нд ЗХУ-ын Ленинград хотод төрсөн.

Боловсрол: 1975 онд Ленинград хотын Улсын Их Сургуулийг хууль зүйн мэргэжлээр төгссөн. Ф.Е.Зержинскийн нэрэмжит Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургуулийн Ленинград дахь салбарт 1976 онд, Москва дахь салбарт 1979 онд тус тус мэргэжил дээшлүүлсэн. Эдийн засгийн ухааны доктор.

Герман, англи хэлтэй.

Ажилласан байдал:

1985-1990 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Дрезден хот дахь Зөвлөлтийн Соёлын төвийн захирал

1991-1996 онд Ленинград хотын Улсын их сургуулийн гадаад харилцаа хариуцсан орлогч захирлын туслах

1994-1996 онд Санкт-Петербург хотын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга

1996-1997 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга

1997-1998 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга

1998-1999 онд ОХУ-ын Холбооны Аюулаас хамгаалах албаны захирал

1999-1999 онд ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга

1999-1999 онд ОХУ-ын Засгийн газрын дарга

1999-2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч

2000-2008 онд ОХУ-ын Ерөнхийлөгч

2008-2012 онд ОХУ-ын Засгийн газрын дарга

2012 оны 5 дугаар сараас өнөөдрийг хүртэл ОХУ-ын Ерөнхийлөгч

Өмнөх нийтлэлээрээ "В.Путиныг монголын эрх баригчид баривчлах уу" нийтлэлийг ЭНД ДАРЖ унших боломжтой.

Д.Амарбаясгалан: Хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамжийг бодитоор нэмэгдүүлэх бүтээн байгуулалтуудыг дэмжин ажиллана
Д.Амарбаясгалан: Хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамжийг бодитоор нэмэгдүүлэх бүтээн байгуулалтуудыг дэмжин ажиллана
 
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ  батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.