Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг улираан сонголоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг улираан сонголоо

/2024.07.05 /

Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ томилогдлоо. УИХ-ын чуулганы хуралдаанд 104 гишүүн оролцсоноос нэг гишүүн татгалзаж 99 хувийн саналаар Ерөнхий сайдаар томилогдлоо. Тэрээр авилгатай тэмцэх тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийллээ. Мөн энэ дөрвөн жилд эрчим хүчний асуудалд анхаарна гэдгээ асуулт хариултын үеэр онцолж байлаа.

Эрчим хүчний салбарыг либералчлах, аймгуудын хөгжлийн бодлогыг уялдуулах автозам хилийн боомт руу холбох, уул уурхай тэрдундаа нүүрсний салбарт боловсруулах салбар болгох эдийн засгийг солонгоруулах ажлыг хийнэ. Байгал цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй асуудлыг авч үзэн ногоон дэвшилтэт үзлийн бодлогын суурь өөрчлөлтийг хийнэ.

Малыг хоршоолох онцгой байдлын газрыг онцгой түвшинд аваачна гэлээ. Хүнс хөдөө аж ахуйн асуудлыг үндэсний хэмжээнд авч үзнэ.Уул уурхайн салбарыг байгальд ээлтэй иргэдэд хүртээлтэй болгох агуулга дээр томоохон реформ хийнэ.Засгийн газар Хөшгийн хөндий рүү нүүх ажлыг хийнэ. Улаанбаатар ингэснээр хоёр төвтэй болгоно. Энэ бүхний төсвийг Улсын Их хурал зоригтой баталж өгөх хэрэгтэй байна гэлээ.

Мөн бүс бүр дээр татварын ялгаатай бодлогыг хэрэгжүүлэх боломж бий гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох санал орууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох санал орууллаа
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.