Та хаана очиж саналаа өгөхөө мэдэх үү?
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Та хаана очиж саналаа өгөхөө мэдэх үү?

/2024.6.28/ УИХ-ын сонгуулийн санал авах өдөр өнөөдөр тохиож байна.

Саналыг орой 22.00 цаг хүртэл авна.

Та бүхэн хаана очиж санал өгөхөө мэдэхгүй байгаа бол ЭНД ДАРЖ мэдээллээ оруулаад, санал өгөх байраа мэдэх боломжтой.

Таныг саналаа өгөх гээд ороход танд хоёр төрлийн саналын хуудас өгнө.

Нэг нь нам, эвсэлд саналаа өгөх. Та энэ хуудаснаас зөвхөн нэг л нэрийн өмнөх дугуйг хараар будна.

Харин нөгөөх нь тойрогт нэр дэвшигчдээс сонгох. Та хэддүгээр тойрогт хамаарч, хэдэн хүний нэр дугуйлахаа мэдэхгүй байгаа бол дараах хүснэгтээс харах боломжтой.

ТОЙРОГ ТОЙРОГТ ХАМААРАХ НУТАГ ДЭВСГЭР ХЭДЭН ХҮНИЙ НЭР ДУГУЙЛЖ
БУДАХ ВЭ?
Нэгдүгээр тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгор 9
Хоёрдугаар тойрог Говь-Алтай, Завхан, Увс, Ховд 10
Гуравдугаар тойрог Баян-Өлгий 3
Дөрөвдүгээр тойрог Булган, Орхон, Хөвсгөл 8
Тавдугаар тойрог Дархан-Уул, Сэлэнгэ, Төв 10
Зургаадугаар тойрог Дорнод, Сүхбаатар, Хэнтий 7
Долоодугаар тойрог Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь 7
Наймдугаар тойрог Баянзүрх дүүрэг 5
Есдүгээр тойрог Баянгол дүүрэг 3
Аравдугаар тойрог Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг 6
Арваннэгдүгээр тойрог Сонгинохайрхан дүүрэг 5
Арванхоёрдугаар тойрог Хан-Уул дүүрэг 3
Арвангуравдугаар тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэг 2

Д.Наранбаатар: Бид дэлхийд анх удаа Д вирүсийн түргэвчилсэн оношлуурыг бүтээж, үйлдвэрлэлийг эхлүүллээ
Д.Наранбаатар: Бид дэлхийд анх удаа Д вирүсийн түргэвчилсэн оношлуурыг бүтээж, үйлдвэрлэлийг эхлүүллээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагад зочилж баяр хүргэлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагад зочилж баяр хүргэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.