Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийнхны АНХААРАЛД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийнхны АНХААРАЛД

/2024.6.22/ УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийнхан багтана. Энэ тойрогт 19 нам, 2 эвсэл болон тэдгээрээс нийт 80 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Таныг саналаа өгөх гээд ороход хоёр төрлийн саналын хуудас өгөх болно. Нэг нь дэмжиж буй намаа дугуйлах, нөгөө нь тойрогт нэр дэвшигчдээс дэмжиж буй нэрсээ дугуйлах.

Дэмжиж буй намаа дугуйлахдаа та 19 нам, 2 эвслээс ердөө нэгийг л дугуйлах боломжтой гэдгийг сануулъя.

Харин тойргийн тухайд Архангай, Өвөрхөнгай, Баянхонгор аймгийн иргэд нэгдүгээр тойрогт багтсан бөгөөд 9 мандаттай.

Өөрөөр хэлбэл, энэ гурван аймгийн иргэд сонгуулиар тойрогт нэр дэвшигчдээс нийт 9 хүний нэрсийг дугуйлна гэсэн үг.

Ийнхүү дугуйлах 9 хүний нэр нь заавал нэг намынх байх албагүй. Таны дэмждэг л 9 хүний нэр байх болно.

Гэхдээ та 9-өөс илүү эсвэл дутуу нэр дугуйлж болохгүй. Тэгвэл таны саналын хуудас хүчингүйд тооцогдоно. Эхний хуудсаа хүчингүй болгосон бол танд дахин нэг саналын хуудас өгнө. Түүнээс цааш дахиж саналын хуудас өгөхгүй гэдгийг анхаараарай.

Нэр дэвшигчдийн нэрсийг ЭНД ДАРЖ уншина уу.

Хүч тэнцвэргүй тулаан
Хүч тэнцвэргүй тулаан
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.