Сонгууль2024: Намуудын мөрийн хөтөлбөр “ХҮНИЙ ЭРХ“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгууль2024: Намуудын мөрийн хөтөлбөр “ХҮНИЙ ЭРХ“

/2024.6.20/ Намуудын мөрийн хөтөлбөрт хүний эрхийн заалтуудыг хэрхэн багтаасныг дараах намуудын заалтуудтай харьцуулан харцгаая.

Хүний эрхийн Үндэсний комиссоос энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдөр УИХ-ын сонгуульд оролцох намуудын төлөөлөлтэй уулзаж, мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн асуудлыг тусгахыг уриалсан. Мөн энэ үеэрээ Монгол Улсад тулгамдаад байгаа хүний эрхийн 10 асуудлыг жагсаан, намуудад гардуулсан юм. Тэгвэл намуудын мөрийн хөтөлбөрт хүний эрхийн асуудал хэрхэн тусгагдсан бол?

Бид дараах намуудын мөрийн хөтөлбөрийг харьцууллаа.

  • МАН
  • АН
  • ХҮН
  • Үндэсний эвсэл
  • Иргэний зориг Ногоон нам

Хүний эрх сэдвийн хүрээнд:

  • Жагсаал цуглаан хийж, эвлэлдэн нэгдэх эрх
  • Хэвлэлийн эрх чөлөө
  • Мэдэх эрх гэсэн сэдвүүдээр харьцуулав.

ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ ЭРХ

Хүний эрхийн заалтуудын хувьд МАН тусдаа бүлэг үүсгэж, зааж өгсөн байсныг онцлох нь зүйтэй. Мөн "Ази тивийн хүний эрхийн төвийг Монгол Улсад байгуулна" гэж энэ бүлгийнхээ хамгийн эхэнд дурьджээ.

МАН ХҮН Иргэний зориг Ногоон нам Ардчилсан нам

Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалж, жагсаал, цуглаан хийх зөвшөөрлийн тогтолцоог хална.

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг бүрэн хангах баталгааг бүрдүүлэх ба үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, тайван замаар жагсах,
цуглах эрхээ эдэлсний төлөө хууль бусаар мөрдөн хавчигддаг, үндэслэлгүйгээр хууль зүйн хариуцлагад татагддаг явдлыг эцэс болгоно.

Үг хэлэх, цугларах, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалах, сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, цензурээс айхгүйгээр үйл ажиллагаагаа явуулах эрхзүйн боломжийг хангана.

Иргэд сайн дураар эрхээ шаардан жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг

байдлыг халж, урьдчилан мэдэгдсэнээр жагсаал, цуглаан хийх эрхийг нээлттэй

болгон хуульчилна


ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

Хэвлэлийн эрх чөлөөний талаар намуудын мөрийн хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг харьцуулан харцгаая.

МАН ХҮН Ардчилсан нам

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Үндсэн оролцогч болохынх нь хувьд
хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт,

хараат бус бие даасан байдлыг хангах,
тэдгээрийн редакцийг эздийн нөлөөллөөс гаргах, хариуцлагатай болгох эрх зүйн

орчныг бүрдүүлнэ.

Сэтгүүлчийг хэвлэн нийтэлснийх нь төлөө хорьж, цагддаггүй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Олон нийтийн сүлжээнд иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тогтоохгүй байх төрийн бодлогыг хэрэгжүүлнэ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж, эрх зүйн орчныг
боловсронгуй болгоно.

Сэтгүүлчийг хэвлэн нийтэлсний төлөө хорьж цагддаг, хууль бусаар мөрдөн хавчдаг, үндэслэлгүйгээр хууль зүйн хариуцлагад татдаг явдлыг зогсооно.

Олон нийтийн радио, телевизийн бие

даасан байдлыг ханган, иргэдээс санхүүжиж
байгаагийн хувьд хариуцлагатай, хараат
бус, иргэдийг хөгжүүлэхэд чиглэсэн
нийтлэлийн бодлоготой болгох хууль тогтоомжийг батална. Өргөн нэвтрүүлгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хувийн радио, телевизийн санхүүжилтийг иргэдээс албадан гаргуулдаг тогтолцоог халж, зах зээлийн зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд менежментийн шинэчлэлхийнэ.


МЭДЭХ ЭРХ

МАН ХҮН Ардчилсан нам

Төрийн нууцад хамаарахаас бусад бүх шийдвэр, тогтоол, гэрээ, хэлцэл, мэдээллийн санг хэвлэл, олон нийтэд нээлттэй, ил тод болгоно.

Төрийн үйл ажиллагааны ил тод байдлын зарчмыг бодитой хэрэгжүүлж, төрийн болон байгууллагын нууцын тухай хуульд зохих өөрчлөлт оруулж, иргэдийн мэдэх эрхийг хангана.

Төрийн байгууллага, удирдах албан тушаалтан жил бүр иргэдэд нээлттэй, ил тод ажлын тайлангийн сонсгол хийх үүргийг хуульчлан баталгаажуулна.

Төрийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тавих иргэний болон хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлнэ.


Хүний эрхийн талаар бусад заалтуудыг харцгаая:

МОНГОЛ АРДЫН НАМ:

  • Иргэдийн эрх ашгийн өмнөөс төлөөлөн нэхэмжлэх, үүссэн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
  • Төрийн шийдвэр гаргалтад хүний эрхийн мэдрэмжтэй хандаж, хүний эрхийг зөрчсөн аливаа шийдвэр гаргахгүй.

АРДЧИЛСАН НАМ

Хувь хүний нууц, халдашгүй байдлыг хамгаалах зорилгоор гэрийн хаяг, регистрийн дугаар, гэр бүлийн байдал зэрэг хувийн мэдээллийг хэзээ, хэнд, хэрхэн олгохыг хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд хувь хүн өөрөө сонгох эрхийг бүрдүүлж, энэ төрлийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусдад задруулах, задруулахаар сүрдүүлэхээс хамгаалах эрх зүйн орчныг бий болгоно.

ХҮН НАМ

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангаж, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, цагдан хорих ажиллагааг хязгаарлаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийн зөрчлийг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ

Ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэх, олон нийтэд сурталчлах, тусгай хэрэгцээт иргэдийн болон бусад бүлгүүдийг оролцуулах, төлөөлөх үйл ажиллагааг дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ.

ЖИЧ: Намуудын мөрийн хөтөлбөрийн дараах харьцуулалтыг тухайн нэрс дээр дарж орж унших боломжтой.

ХҮҮХЭД ба БОЛОВСРОЛ

ЭРЧИМ ХҮЧ

ТАТВАР ба НДШ

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.