/2024.6.17/ Намуудын мөрийн хөтөлбөрийн харьцуулалт үргэлжилж байна. Өмнөх дугааруудад "Эрчим хүч", "Хүүхэд-Боловсрол" сэдвүүдийг хүргэсэн бол энэ удаад "Татвар"-ыг хүргэж байна.
Ингэхдээ дараах сэдвүүдэд хуваалаа. Үүнд:
- Татварын хөнгөлөлт
- Нийгмийн даатгалын шимтгэлд өөрчлөлт орох эсэх
- Татварын шаталсан хувилбар
Эдгээрийг харахаар АН, МАН, ХҮН, Иргэдийн оролцооны нам-ын мөрийн хөтөлбөртэй танилцлаа.
ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ
Намууд татварын хөнгөлөлтийн талаар дараах байдлаар тусгажээ. Харин Иргэдийн оролцооны нам "Татвар бол төрийн суурь. Татвараас чөлөөлөх хууль санаачлахгүй, батлахгүй. Татвараас 100% чөлөөлөх явдлыг таслан зогсооно" хэмээсэн нь сонирхолтой санагдлаа.
Мөн "Татварын хөнгөлөлт эдэлж буй хувь хүн, ААН нь тухайн заасан үйл ажиллагаанаас бусад бүх төрлийн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахгүй байхыг хуульчилна" гэжээ.
Харин Ардчилсан нам "Боловсролын тэтгэлэгт зарцуулсан ААН-ийн зардлыг татвар ногдох орлогоос чөлөөлнө" гэж заажээ.
АН | МАН | ХҮН | Иргэдийн оролцооны нам |
Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг тодорхой салбаруудад татварын хувь хэмжээг бууруулах бодлого хэрэгжүүлнэ. |
Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутаг болон нийслэлийн гэр хороолол, дэд төв, дагуул хотуудад орон сууц барьж, борлуулсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ. |
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд тогтвортой ажиллах нөхцлийг нь бүрдүүлэхэд татварын бодит бус ачааллыг нь бууруулж, санхүү, үйл ажиллагааны чадавхыг нь бэхжүүлнэ.Төсвийн орлогын төсөөллийг бодитой төлөвлөж, татварын хувийг бууруулж,хамрагдалтыг сайжруулан татварын суурийг өргөжүүлнэ. |
Татварын хөнгөлөлтийн талаарх хууль тогтоомж санаачлах үйл явцыг ил тод болгоно.Хэрэв иргэдийн хэлэлцүүлгээр татварын хөнгөлөлт үзүүлэх болвол тухайн хувь хүн, ААН-ийн талаарх мэдээллийг ил тод байлгана. |
Мэдээлэл технологи, судалгаа, инновацийн үйл ажиллагаа эрхлэх татваргүй чөлөөт бүсийг бий болгоно. |
ТАТВАРЫН БААЗ СУУРИЙГ НЭМЭХ ҮҮ?
Байнга өгдөг хэдээсээ татвараа улам бүр нэмж авах биш, харин татварын баазыг суурийг сайжруулж, өргөжүүлэх нь нэн шаардлагатай болоод байгаа билээ. Гэтэл энэ талаар заасан намын мөрийн хөтөлбөр гэвэл ганцхан.
Тухбайлбал, зөвхөн ХҮН нам "Төсвийн орлогын төсөөллийг бодитой төлөвлөж, татварын хувийг бууруулж, хамрагдалтыг сайжруулан татварын суурийг өргөжүүлнэ" гэж заажээ.
ШАТАЛСАН ТАТВАР
Татвар дээр ХҮН нам нэгэн "өөр" заалт оруулсан байв. Тэр бол "Компанийн нэгдлийн толгой компанид охин компаниас шилжүүлэх ногдол ашгийн татварыг суутган тооцох аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэнэ" гэсэн байв.
МАН | ХҮН |
Гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломжийг бүрдүүлнэ. |
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалын босго дүнг 6 тэрбумаас 10 тэрбум болгох замаар бизнесийн үйл ажиллагааг тэлэх боломжийг дэмжих бодлого баримтлана. |
Бага орлоготой иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор тансаг хэрэглээнд өндөр, энгийн хэрэглээнд бага татвар ногдуулах татварын тогтолцоог бүрдүүлнэ. |
|
Бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрх зүйн орчныг бүрдүүлнэ. |
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ
Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах эсэх нь иргэдийн хамгийн их сонирхож буй сэдэв. Тэгвэл энэ талаар намууд хэрхэн заасныг харцгаая.
АН | МАН | ХҮН |
Гадаадад хөдөлмөр эрхэлдэг иргэдийн нийгмийн даатгалын тасалдлыг нөхөн төлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. |
Нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийг иргэн бүрийн нэрийн дансанд мөнгөжүүлэх ажлыг үргэлжлүүлж, цаашид хуримтлалын санд үүсгэх хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлнэ. |
Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох аргачлалыг эргэн харж, , иргэдийн ажил эрхлэх идэвх, сонирхлыг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай өөрчлөлтийг оруулна. |
Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил, хөдөлмөрийн бүх төрлийн гэрээт ажлын хөлснөөс суутган тооцохыг зогсоож, зайнаас болон цагаар ажиллах боломжийг нэмэгдүүлнэ. |
Оюутны цагаар хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах журмыг сайжруулж нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх, цагийн ажлын зуучлалыг E-Student цэсээр дамжуулна. | |
Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй. |
||
Малчдын татвар төлөлт, нийгмийн даатгалын асуудлыг хуулийн зохицуулалтаар санхүүжүүлж, татварын системд татварын тайлан илгээх аргачлалыг хялбарчлах нэгдсэн систем бий болгоно. |