СОНГУУЛЬ204: Мөрийн хөтөлбөр “Хүүхэд-Боловсрол“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНГУУЛЬ204: Мөрийн хөтөлбөр “Хүүхэд-Боловсрол“

/2024.6.11/ УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвсэл өрсөлдөж байна. Эдгээр нь бүгд мөрийн хөтөлбөртэй. Энэ жилийн хувьд Үндэсний аудитын газар бүх нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг буцаасан "сонин түүх" бичигдсэн. Мөрийн хөтөлбөрийн хувьд Монгол Улсын урт хугацааны бодлоготой нийцэх ёстой гэсэн хуулийн заалт ч мөн нэлээд шүүмжлэлийг дагууллаа.

Мөрийн хөтөлбөр нь бүх насны хүн ам, эдийн засаг, нийгэм, засаглал зэрэг 8 бүлгээс бүрдэж байна. Энэ удаад МАН, АН, ХҮН, Үндэсний эвслийн мөрийн хөтөлбөрт "Хүүхэд-Боловсрол"-ын хэсэгт хэрхэн заасныг харцгаая. Ингэхдээ дараах дөрвөн шалгуурыг гаргаж, мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгасныг харьцуулав.

  1. Ойрхон сургууль ба хүртээмж
  2. Үдийн цай хоол, бусад хангамж
  3. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр
  4. Аюулгүй байдал-эрүүл чийрэг хүүхэд

ОЙРХОН СУРГУУЛЬ БА ХҮРТЭЭМЖ

Энэ шалгуурт тохирох заалтуудыг МАН болон АН-ууд мөрийн хөтөлбөртөө багтаажээ.

МАН АН
Гэрт хамгийн ойр “Бага сургуулийн цогцолбор” сургуулиудыг байгуулна. Нэг км-ийн радиус дотор цэцэрлэг, сургуульдаа хүрэх боломжийг нэмэгдүүлнэ.
Цэцэрлэг сургуулийн нэг ангийн хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй.


ҮДИЙН ЦАЙ ХООЛ БУСАД ХАНГАМЖ

МАН АН ХҮН Үндэсний эвсэл
Цэцэрлэгийн хоол болон ЕБС-ийн үдийн хоолны стандартыг шинэчилж, орц найрлагыг нэмэгдүүлж, шим тэжээл, амин дэмээр баялаг хоол, сүү сүүн бүтээгдэхүүнээр үйлчилнэ Хүүхэд бүрт компьютер хөтөлбөрийг хэрэгжүүлэх санал саначлагыг дэмжинэ. Хүүхэд бүхэн үнэгүй интернэтээр хичээлээ үзэх нөхцлийг бүрдүүлнэ. Сургуулийн орчинд Бага үдийн сүү хөтөлбөр, Үдийн хоол хөтөлбөрийг сайжруулна.


Дээрх заалтуудаас харвал МАН болон Үндэсний эвсэл хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөхөд илүүтэй анхаарсан байна. Одоо өгч байгаа хоол нь шим тэжээл хангахгүй гэж үзэж байна гэж үзсэн юм болов уу. Харин АН, ХҮН намууд илүү технологи талд анхаарал хандуулжээ.

ЕБС-ийн ХӨТӨЛБӨР

МАН АН ХҮН Үндэсний эвсэл
Биеийн тамирын хичээлийн агуулгад үндэсний бөх, технологийн хичээлд хатгамал, дээл оёх, хөгжмийн хичээлд уртын дуу, морин хуур, биелгээг оруулна. Цөм хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгох бодлогыг тууштай баримтална. 1-4 дүгээр ангийнханд гэрийн даалгавар өгдөггүй тогтолцоонд шилжүүлнэ.
ЕБС-ийн сурагчдын хоцрогдлыг 50 хувиар бууруулна Монгол бичгээр гарч буй агуулга, мэдээллийг олшруулах, нийтийн өргөн хэрэглээг нэмэгдүүлэхийг бүхий л талаар дэмжиж ажиллана. Уламжлалт сургалтыг орчин үеийн хөтөлбөртэй хослуулна.
ЕБС-ийн хөтөлбөрт заавал сурах хичээлийн тоог 10 дотор барина. сонгон судлах хичээлүүдийн тоог нэмнэ.
Хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгана


Дээрх заалтуудаас харвал Ардчилсан нам боловсролын салбарт түлхүү анхаарсан байна гэж хэлж болохоор байна. Харин эрх баригчдын хувьд хичээлийн агуулгад үндэсний хэв маягийг түлхүү нэвтрүүлэхээр зорьжээ. ХҮН намын хувьд англи хэлийг чухалчлахын зэрэгцээ үндэсний хэл бичгээ сэргээх үйлийг эхлүүлэхээр зорьсон байна.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ- ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ХҮҮХЭД

МАН АН ХҮН Үндэсний эвсэл
1-2 хүртэлх насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. Хүүхэд харах үйлчилгээг хөгжүүлж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг хангаж өгнө. Малчдын хүүхдийг эцэг эхийнхээ дэргэд бага боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх бодлого баримтална. Сургууль-Эцэг эх-Сурагчийн гурвалсан харилцаанд суурилсан сургалтын эрүүл орчныг улс орон даяар нэвтрүүлнэ. Хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлэх Ерөө сандартыг хэрэгжүүлнэ.
Хүүхдийн мөнгө хөтөлбөр үргэлжлүүлнэ 0-5 насны хүүхдүүдийн эрүүл чийрэг хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Дээрх заалтуудаас харвал намууд эцэг, эхчүүд ялангуяа ээжүүд ажил хийх нөхцлийг бүрдүүлэх цаг болсныг нэгэнт хүлээн зөвшөөрчээ.

Дээрх агуулгыг видеогоор хүлээн авахыг хүсвэл:

СОНГУУЛЬ2024: Мөрийн хөтөлбөрт ХҮҮХЭД-БОЛОВСРОЛЫГ юу гэж тусгав?
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.