СОНГУУЛЬ2024: Намуудын мөрийн хөтөлбөр “ЭРЧИМ ХҮЧ“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНГУУЛЬ2024: Намуудын мөрийн хөтөлбөр “ЭРЧИМ ХҮЧ“

/2024.6.14/ АН, МАН, ХҮН нам болон Үндэсний эвслийн мөрийн хөтөлбөрт эрчим хүчний талаар хэрхэн дурьдсаныг харьцуулан харцгаая.

Эдгээр намуудаас "эрчим хүч" гэдэг үгийг:

  • Эвсэл: 17 удаа
  • ХҮН нам 63 удаа
  • МАН 31 удаа ашигласан байна.

Ингээд Засаглал, Үнэ тарифын реформ, Эрчим хүчний салбарын төслүүд, Экспорт, Тархмал эх үүсгүүр гэсэн шалгууруудаар мөрийн хөтөлбөрийн заалтуудыг хувааж үзлээ.

ЗАСАГЛАЛ

Эрчим хүчний салбарууд бүгдээрээ төрийн өмчит. Засаглалын реформ хийх ямар заалт байна вэ гээд харвал намууд бүгд "Төрийн өмчит компаниудыг хувьчилна, олон нийтийн мэдлийнх болгоно" гэж заасан байна. Энэ асуудлыг Эрчим хүчний сайд Тавинбэх "Төрийн өмчит компаниудын 34%-ийг нь хувьчилъя" гэж УИХ-аар оруулаад, унагааж байсныг санаж байгаа байх.

МАН АН ХҮН

Эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлнэ.

Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, нээлттэй, олон нийтийн оролцоотой болгон хувьчлах замаар өгөөжийг нэмэгдүүлж, бүрдүүлсэн орлогыг өрийн дарамтыг бууруулахад зарцуулна. Эрчим хүчний төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар сонгон ажиллуулна.

Төрийн өмчит компаниудын хөрөнгө, үйл ажиллагаанд аудит хийх, санхүү, нягтлан бодох бүртгэл хөтлөх үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлнэ.


Харин МАН засаглалын талаарх дорвитой заалт оруулсангүй. Үндэсний эвсэл-ийн гол агуулга нь аливаа төсөл хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтарна гэсэн байлаа. Харин хамгийн сайн заалтуудыг ХҮН нам оруулж өгчээ.

ҮНЭ ТАРИФЫН РЕФОРМ

Үнэ тариф энэ салбарт хамгийн тулгамдсан асуудлын нэг яах аргагүй мөн. Үнийг шууд чөлөөлнө гэхээсээ илүүтэй ухаалаг бодлого дутагдаж буй. Нэг зүйл нэн тодорхой байгаа нь одоо байгаа үнэ нь энэ салбарт алдагдал бий болгож байна.

АН ХҮН

ААН-ийн цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг бодитой тогтоож, тогтвортой байлгана.

Цахилгаан, дулааны тарифын хөндлөн татаасыг арилгаж, төлбөрийн шударга

хуваарилалтыг бий болгоно.

Эрчим хүчний ухаалаг үнийн систем нэвтрүүлнэ.

Хэрэглээнд суурилсан тарифын тогтолцоог хөгжүүлж, их хэрэглэх тусам их төлбөр

төлөх нөхцөлийг бүрдүүлнэ. Харин эрчим хүчний төлбөрийн дэмжлэгийг зөвхөн

зорилтот бүлэгт хүргэх бодлогыг дэмжинэ.

Дулааны эрчим хүчний төлбөрийг талбайгаар бус тоолуур болон зардал хуваарилах

төхөөрөмжийг ашиглаж тооцдог болно.

Үнийн талаарх заалтыг МАН мөрийн хөтөлбөртөө багтаасангүй. Мөн дээрх заалтуудаас харвал намууд мөрийн хөтөлбөртөө үнийн талаар дорвитой өөрчлөлт оруулна гэх агуулгаас зайлсхийсэн нь харагдаж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭРҮҮД

Манай улсад тулгамдсан гурван том төсөл бий. Эдгээр нь Багануурын ДЦС, Эгийн голын УЦС, Тавантолгойн ДЦС. Эдгээрийг хэрхэн тусгасан бол?

МАН АН ХҮН Үндэсний эвсэл
400 МВт-ын Багануурын цахилгаан станц;

Улаанбаатар хотын дулааны хангамжид зориулж одоогийн Дулааны цахилгаан станц-2 байршил дээр шинэ дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлнэ

Цахилгаан эрчим хүчний хангамжийг цэвэр эрчим хүчээр шийдвэрлэх зорилгоор нийт 200МВт-ын хүчин чадалтай нар болон салхин цахилгаан с танцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулна Бие даасан эх үүсвэр-үүдийн бүтээн байгуулалтыг дэмжиж,

450 МВт-ын Тавантолгойн цахилгаан станц

Эгийн голын усан цахилгааны станцыг барина.

Тавантолгойн цахилгаан станцын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зохистой

хувилбарыг сонгон олон нийтэд нээлттэй компанийн хэлбэрээр хэрэгжүүлнэ.

90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц;

Эгийн голын усан цахилгааны станцыг барина.

300 МВт-ын Бөөрөлжүүтийн цахилгаан станц;

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Хотгорын 60 МВт-ын цахилгаан станц
барина.


Эдгээрээс гадна АН-ын мөрийн хөтөлбөрт дараах агуулгыг тусгасан нь анхаарал татав:

1.4.2 Орос, Хятадыг холбосон авто зам, төмөр зам, хий дамжуулах хоолой, эрчим хүчний
шугам, нефтийн хоолойн зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг дэмжиж, тухайн
төслүүдэд монгол хүн түлхүү ажиллах боломжийг бүрдүүлнэ.

Харин ийм заалт МАН-ын мөрийн хөтөлбөрт байсангүй. Дээрхээс гадна сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг намууд дурьдаж өгчээ. Мөн Ардчилсан нам "Ураны нөөцийг түшиглэн атомын цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлнэ" гэж заажээ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭКСПОРТ

Намууд бүгдээрээ эрчим хүч экспортлогч улс болно гэдгийг мөрийн хөтөлбөртөө дурьджээ. Дээр дурьдсан намуудын зэрэгцээ "Үнэн ба Зөв" намынхан "Эрчим хүч экспортлогч орон болно" гэж мөрийн хөтөлбөртөө дурьджээ.

Гэхдээ энэ бол зайлшгүй байх ёстой заалтын нэг юм. Яг адил агуулгаар яригдах заалт бол ногоон буюу цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох юм. Эдгээр томоохон бодлогуудыг мөрийн хөтөлбөртөө багтаасан намууд бол Монгол Улсын урт хугацааны бодлогыг тусгасан гэсэн үг. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд бүх ерөнхий сайд, ерөнхийлөгч нар эдгээр төслийг орхиогүй ирсэн байдаг.

ТАРХМАЛ ЭХ ҮҮСГҮҮР

Тархмал эх үүсгүүрийг ашиглана, хөгжүүлнэ гэх заалтуудыг намууд мөрийн хөтөлбөртөө тусгасан нь сайшаалтай.

Тархмал эх үүсгүүрийн талаарх видеог ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

Мөрийн хөтөлбөрийн "Хүүхэд-Боловсролын" хэсгийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

Баруун бүсийн нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховдчуудаас хүслээ
Баруун бүсийн нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховдчуудаас хүслээ
 
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.