/2025.09.29/
Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих ажлын хэсэг Ганцмод боомтод ажиллаж Хил холболтын төмөр замын ажлын явцыг шалгалаа.
БНХАУ-ЫН ӨМӨЗО-ны Ардын Засгийн дэд тэргүүлэгч Ян Жин нарын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар
- Автомат удирдлагатай чингэлэг тээвэр (AGV)-ийн терминалыг 24 цагийн ажиллагаатай болгох
- Хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоо өдөрт 1500 байсныг 2000-2500 болгох
- Боомтын хүчин чадлыг бүрэн ашиглах хүрээнд хоёр талын боомт, хил, гаалийн байгууллагуудтай хамтран, зарим хяналт шалгалтыг хийхгүйгээр дээд хүчин чадлаар татан авалт хийх туршилтыг 1 сарын хугацаанд хэрэгжүүлэх талаар дэмжиж ажиллахыг хүслээ. БНХАУ талаас асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар Шивээхүрэн боомтын ТЭЗҮ, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, нарийвчилсан зураг төслийг хийж дууссан. Цагаандэл-Уул боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж байна.Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих ажлын хэсэг боомтуудад тулгарсан саад бэрхшээлийг арилгаж, экспортыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.