“Адменирал“ компанийн захирал агсан БНХАУ-ын иргэн Х.Хасбатарын гарын үсгийн дардсыг хууль бусаар ашигласан байж болзошгүй баримт олджээ
Шуурхай мэдээ
 

“Адменирал“ компанийн захирал агсан БНХАУ-ын иргэн Х.Хасбатарын гарын үсгийн дардсыг хууль бусаар ашигласан байж болзошгүй баримт олджээ

Тайлбар: Ц.Чулуунзагдын төрсөн ах Ц.Ламжавын үүсгэн байгуулсан Моновант ХХК-ны үүсгэн байгуулагчдын зураг.
Энэ компани нь Адменирал ХХК-ийн 45 хувийг эзэмшдэг.

/2025.9.14/ УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамгийн ойрын хүн гэгддэг Ц.Чулуунзагдыг АТГ хойшлуулшгүй ажиллагаа явуулж, саатуулаад байгаа билээ.

Ажиллагааны явцад нэгжлэг хийх үеэр Ц.Чулуунзагдын оффисоос “Админерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нас барсан, БНХАУ-ын иргэн Х.Хасбатарын гарын үсгийн дардас илэрчээ. Хамгийн ноцтой нь уг дардсыг хууль бусаар ашиглаж байсан байж болзошгүй баримт олдсон тул Ц.Чулуунзагдыг саатуулсан болохыг эх сурвалж мэдээллээ.

Дашрамд дурдахад талийгаач Х.Хасбатарын ар гэрийнхэн түүний гарын үсгийг хууль бусаар ашиглаж байгаа тухай гомдлыг АТГ-т өмнө нь гаргасан байжээ.

МАН-ын дүрмийн хэсэг буюу хэн МАН-ын дарга болох вэ?
МАН-ын дүрмийн хэсэг буюу хэн МАН-ын дарга болох вэ?
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.