“Эрдэнэс Тавантолгой“ ХК 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
Шуурхай мэдээ
 

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

\2025.07.30\ "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сарын 29-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 багц буюу 19.2 мянган тонн Баяжуулсан коксжих нүүрс, 5 багц буюу 32 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Баяжуулсан коксжих нүүрсний арилжаанд 7 оролцогч оролцож нэг тонн нүүрсний үнийг 98.2 ам.доллароос эхлэн дуудаж 122.2 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Эрчим хүчний нүүрсний арилжаанд 1 оролцогч оролцож 33.9 ам.долларт хэлцэл хийгдлээ. 2025 оны эхний 7 сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 31 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулаад байна.

Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, борлуулалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг зорж 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн байна.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани шинэ онгоцоо хүлээн авлаа
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани шинэ онгоцоо хүлээн авлаа
 
Дуурийн театрын тоглолтын тасалбар ирэх сарын нэгнээс худалдаалагдана
Дуурийн театрын тоглолтын тасалбар ирэх сарын нэгнээс худалдаалагдана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.