Алтанбулаг боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав дахин, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломжтой боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтанбулаг боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав дахин, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломжтой боллоо

/2025.09.03/

Ерөнхий сайд Г.Занданшатар Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо.

14.9 тэрбум төгрөгөөр тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км авто зам, 7000 м2 авто зогсоол, 30.000 м2 доторх талбай, иж бүрэн инженерийн шугам сүлжээг ашиглалтад оруулав.

7.8 сая долларын санхүүжилтээр олон улсын стандартын боомтын барилга, ногоон байгууламж, ухаалаг цахим гарц, хяналтын рентген болон лабораторийн иж бүрдлийг бүрэн ашиглалтад орууллаа.Төслийн хүрээнд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, 6000 м2 ногоон байгууламж барьж байгуулав.

Тус боомтоор өмнө нь жилд 600-900 мянган зорчигч, 200-400 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол боомтыг өргөтгөснөөр 1.500.000-2.000.000 зорчигч, 600.000-800.000 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой боллоо. Энэхүү бүтээн байгуулалт нь улсын төсөвт дарамт учруулахгүйгээр олон улсын түншлэлийг ашиглан (Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээл) хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн өсөлтөд шууд хувь нэмрээ оруулж буй бодит жишээ болж байна.

ШИЙДВЭР: “Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтоов
ШИЙДВЭР: “Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтоов
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.