“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүний эрхийн сургалт зохион байгуулав
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүний эрхийн сургалт зохион байгуулав

/2025.08.29/

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, цехийн дарга нарт “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим болон хүний эрх” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр Комиссын дарга Д.Сүнжид, 2023-2025 онд Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хийсэн хяналт шалгалт, гомдлын мөрөөр гурван удаагийн зөвлөмж хүргүүлсэн бөгөөд эдгээр зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авч, зөвлөмжийн хэрэгжилтэд анхаарч байгааг онцлосон юм.

Сургалтад тус үйлдвэрийн удирдлага, цехийн дарга, албан хаагчид нийт 180 хүн хамрагдсан юм. Ташрамд дурдахад, 2025 оны эхний хагас жилийн байдлаар Комисст хөдөлмөрийн харилцаатай холбоотой 174 гомдол ирснээс 78 хувь буюу 136 нь ажлын байрны дарамт, хүчирхийлэлтэй холбоотой байна.

Бага тойруу орчимд зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг өнөөдрөөс ачиж эхэллээ
Бага тойруу орчимд зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг өнөөдрөөс ачиж эхэллээ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.