Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа

/2025.09.01/

Монголбанк 2025 оны 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.7 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 24.1 хувиар буурсан үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 494.0 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1138.7 кг үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 8 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 387,259.12 төгрөг байв.

Засгийн газар 2026 оны төсвийн тухай хуулийг өргөн барилаа
Засгийн газар 2026 оны төсвийн тухай хуулийг өргөн барилаа
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.