/2025.07.26/
Анхдугаар Богд, Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар үг хэллээ.
Анхдугаар Богд Жавзундамба хутагт, Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазарын мэлмий гийсний ой бол Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөний үзэл санаа, үндэсний оюун сэтгэлгээ, урлаг, соёл, шашин шүтлэг сэргэн мандсаны түүхэн ой юм. Оюун санаа нь хүчирхэг өв уламжлалтай үндэстэн сэргэн манддаг. 21-р зуунд монгол хүний оюун ухаан, авьяас билиг, суу залийг ертөнцийн чихнээ дуурсгах үндэсний сэргэн мандалтын хүчирхэг, шинэ давалгаа эхэлж байна.
Найман зууны дараа Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулгасан нь санамсаргүй үйл явдал биш юм. Энэхүү шийдвэр бол Их Монголын өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн алтан хэлхээ мөнхөд үргэлжлэн буйн илэрхийлэл, хөгжин дэвших шинэ эриний дуудлага юм.
Анхдугаар Богдын төрийн хүний холч хараа, саруул ухаан, мэргэн бодлого, удирдагч, дипломатчийн ур чадвар, дорно дахины хос ёсны онолыг хэрэгжүүлэгч гүн ухаантных нь хувьд судлан суралцах, “Занабазар судлал”-ыг шинэ шатанд гаргах цаг ирсэн гэж үзэж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.