СЗХ-ноос “Говь” ХК-д хувьцаагаа эргүүлэн худалдан авахаа зогсоох шаардлагыг хүргүүлжээ
Шуурхай мэдээ
 

СЗХ-ноос “Говь” ХК-д хувьцаагаа эргүүлэн худалдан авахаа зогсоох шаардлагыг хүргүүлжээ

/2025.09.19/ 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд “Говь” ХК-аас компанийн хэлбэрээ өөрчлөх буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болохтой холбоотой албан ёсны хүсэлт болон холбогдох баримт бичгийг ирүүлээгүй байна.

Компанийн тухай хуулиар зөвшөөрөөгүй, хувьцааны бүртгэлээс хасах шийдвэрийг гаргаагүй байхад аливаа хувьцаат компани хэлбэрээ ХХК болгох болон хувьцааг компанид эргүүлэн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхгүй. Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд 2025.09.12-ны өдрийн 1/3429 тоот албан бичгээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-д дараах үүрэг даалгаварыг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үүнд:

• Компанийн хэлбэрийг өөрчлөхтэй холбоотой гарсан хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, компанийг өөрчлөх төсөл, дүрмийн шинэчилсэн найруулга, аудит, хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, эргүүлэн худалдан авах хувьцааны ханш, буцаан худалдан авахаар төлөвлөсөн ажиллагаа зэрэг нь холбогдох хууль, журмын шаардлага хангасан болон жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг тэргүүн ээлжид хамгаалагдсан эсэхийг бүрэн тогтоох

• Хувьцаа эзэмшигчдийн хувьцааг эргүүлэн худалдаж авах ханшийг тогтоосон шийдвэр, түүний үндэслэл болсон аудит болон хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь бодит, үнэн зөв эсэх, тухайн ханш нь зах зээлийн үнэлгээнд нийцээгүй буюу жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн, эрх ашиг хамгаалагдах нөхцөл бүрдээгүй тохиолдолд үнэт цаасны бүртгэлээс хасах шийдвэрийг гаргахгүй байхыг тус тус хүргүүлсэн.

Мөн тус Хорооноос 2025.09.16-ны өдрийн 3/3469 тоот албан бичгээр “Говь” ХК-д хувьцаагаа эргүүлэн худалдан авахтай холбоотой нийтэд мэдээлсэн санал авах ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлээд байна. Иймд ”Говь” ХК-ийн хувьцааны нээлттэй арилжаа хөрөнгийн биржээр хуулийн дагуу хэвийн үргэлжилж байгааг тус компанийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр нэг сая тонн нүүрс баяжууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр нэг сая тонн нүүрс баяжууллаа
 
Нүүрсний асуудалтай холбоотой бүх гэрээг нууцаас гаргалаа
Нүүрсний асуудалтай холбоотой бүх гэрээг нууцаас гаргалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.