
/2025.7.24/ Хүүхдүүдийн ухаалаг утас, сошиал медиагийн хэрэглээ ба түүний хор уршгийн талаар судалсан нэгэн шинэ судалгааг the Human Development and Capabilities эрүүл мэндийн сэтгүүл энэ долоо хоногт танилцууллаа.
Судалгаагаар 13-аас доош насны хүүхэд ухаалаг утас хэрэглэх нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг нотолжээ. Ухаалаг утас хэрэглэдэг 13-аас доош насныхан амиа хорлолтын талаар бодох, өөртөө итгэх итгэлийг бууруулж, бодит байдлаас холдох, сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй болдог гэжээ. Эдгээр сөрөг илрэл ялангуяа охидод илүү тохиолддог байна.
Мөн судалгаанд хамрагдсан насныхан сошиал медиа хэрэглэвэл нойронд муудах, цахим дээрэлхэлтэд өртөх, гэр бүлийнхэнтэйгээ харилцаа мууддаг болохыг тогтоосон байна.
Судалгааг 163 улс орны хоёр сая гаруй хүний дунд явуулжээ. Судалгааны үр дүн маш аюултай гарсан тул судлаачид дэлхий даяараа 13-аас доош насныхныг ухаалаг утас, сошиал медиа хэрэглээнээс “аврах” шаардлага тулгарсан гэжээ.
“Маш нухацтай хүлээн авч, яаралтай зохицуулалтыг хийхгүй бол хүүхдүүд аюултай байдалд хүрсэн байна” гэж судалгааг санаачлагч, Сапиен лабораторийн эрдэмтдийн ахлагч Тара Тиагаражан хэлж байна.
Судалгааны дүгнэлт нь, 13-аас доош насныханд ухаалаг утас бариулах нь гамшигт санаа, 16-аас доош насныханд сошиал медиа бүү хэрэглүүл.
Гэвч та нэгэнт хүүхдэдээ ухаалаг утас хэрэглүүлээд эхэлчихсэн бол сандрах хэрэггүй. Өмнө дурьдсан шинж тэмдгүүд танай хүүхдэд илрээгүй бол хүүхдүүдтэйгээ ярилц. Мөн эдгээр шинж тэмдгүүдээс аль нэг нь илэрсэн бол хүүхэд чинь тусламж эрэх боломж нээлттэй байхыг хэлж, өөрөө туслахад хэзээд бэлэн гэдгээ ойлгуулаарай гэжээ.
Эх сурвалж: CNN