“Дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалт” болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалт” болж байна

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал БНХАУ-ын Шанхай хотод “Дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалт”-д оролцож байна. Энэ үеэр Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн Ли Цян-тай "Хиймэл оюун ухааны экспо"-д зочиллоо. Дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалт нь 2018 оноос хойш жил бүр Шанхай хотод тогтмол зохион байгуулагддаг. Дэлхийн өнцөг булан бүрээс төр, хувийн хэвшил, олон улс, эрдэм шинжилгээ, судалгаа зэрэг 1000 гаруй төлөөлөл урилгаар оролцдог. Хиймэл оюун ухааны салбар дахь дэлхийн хэмжээний тэргүүлэх арга хэмжээ юм. Энэ жилийн хувьд “Хиймэл оюун ухааны эрин – Дэлхийн эв нэгдэл” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.

Г.Занданшатар: ”Миний зохиосон соёмбо үсэг дэлхийг бүрхэнэ” гэсэн Өндөр гэгээний бошго биеллээ олcoн
Г.Занданшатар: ”Миний зохиосон соёмбо үсэг дэлхийг бүрхэнэ” гэсэн Өндөр гэгээний бошго биеллээ олcoн
 
МАН-ын гишүүд шинэ даргаараа ямар хүнийг сонгох вэ?
МАН-ын гишүүд шинэ даргаараа ямар хүнийг сонгох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.