/2025.9.12/ Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, хэрэгжих хугацаа нь эхлэх гэж буйтай холбоотой намууд Их хурлаа хийж, Дээд шүүхэд шинэчлэн бүртгүүлэх ажил үргэлжилж байна. Энэ ажлыг АН манлайлж, Их хурлаа хийж, даргаа сонгосон.
МАН-ын XXXIV дүгээр Их хурал удахгүй болох гэж байна. МАН-ын дүрэм нь нийт 13 бүлэгтэй. Ерөнхий хэсэгтээ дараах байдлаар заажээ.
Нам нь удирдах байгууллагыг сонгож байгуулах бөгөөд намын бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод, нээлттэй, чөлөөт өрсөлдөөний зарчмаар явуулна гэж заасан байна. Гэхдээ саналыг нууцаар хураана гэжээ.
-1.5.7. намын ажлыг ёс зүйн өндөр түвшинд шударгаар явуулах;
-намын бүх шатны сонгуульт байгууллагад 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна зэрэг заалтууд байна.
МАН-ЫН ИХ ХУРАЛ
Монгол Ардын Намд удирдах дээд байгууллага нь Намын Их Хурал, төлөөллийн төв байгууллага нь Монгол Ардын Намын Бага хурал нь.
Намын Их хурал нь ээлжит болон ээлжит бусаар хуралдаж болно.
Намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана гэжээ. Ингээд харвал өнөөдрийг хүртэл албан ёсны шийдвэр гараагүй байгаа тул ээлжит бус Их хурал болж болзошгүй.
Ээлжит бусаар Их хурал хуралдах бол Намын Бага хурлын гишүүдийн гуравны хоёр, эсхүл намын нийт гишүүдийн гуравны нэг нь шаардсан бол намын ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулна гэж дүрмэндээ заажээ.
Монгол Ардын Намын дарга намын ээлжит бус Их хурлыг хуралдуулах өөр нэг санал нь намын даргаас нь гарч болно. Намын дарга нь саналаа Бага хуралд оруулах эрхтэй бөгөөд Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл ээлжит бус Их хурал хуралдуулах шийдвэр гаргана
Намын их хурал нь дараах бүрэн эрхийг эдэлнэ. Үүнд:
- Намын Их хурал намын бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэж болох бүрэн эрхтэй юм байна.
- Монгол Ардын Намын даргыг сонгох, намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах.
- Намын Их хуралд сонгогдсон нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос илүү нь оролцож байгаа бол Их хурлыг хүчинтэйд тооцно.
МАН-ЫН ДАРГА ЯМАР ХҮН БАЙХ ВЭ?
Монгол Ардын Намын дарга нь намын тэргүүн мөн гэжээ.
УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж заасан байна.
Хэдийгээр намын даргын албыг хашиж буй Л.Оюун-Эрдэнэ нь нам нь сонгуульд ялснаар Ерөнхий сайд болсон боловч иргэдийн итгэлийг эвдэж, УИХ-ын гишүүдийн итгэлийг хүлээж чадаагүй тул Ерөнхий сайдын суудлаасаа буусан. Гэвч МАН-ын дүрмэнд энэ тохиолдолд хэрхэн зохицуулах талаар тусгаагүй байна. Ньюспресс сайтынхан “Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэдэг нь Ерөнхий сайдыг намын даргад нэр дэвшүүлнэ гэдэгтэй адил” гэж тайлбарлажээ. Энэ тайлбараас харвал Ерөнхий сайд Г.Занданшатар тус намын дарга болох боломжтой.
Сонирхолтой нь, ер нь хариуцлага шийтгэлийн талаар МАН-ын дүрэмд тусгаагүй байгаа бөгөөд бодлогын бусад баримт бичгүүдэд нь тусгасан байдаг бололтой.
МАН-ын дарга нь ардчилал, эв нэгдлийг хангах эрх үүрэгтэй гэж заажээ.
Эх сурвалж: #УНШЛАА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.