Монгол Ардын Намын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Ардын Намын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ

/2024.06.10/

Монгол Улсын хөгжлийн шинэ 30 жилийг эхлүүлэх үнэт зүйлийн түүчээ болсон МАН шинэ зууныг ялалтаар эхлүүлэх хариуцлага хүлээсэн нэр дэвшигчдээр багаа бүрдүүлэн 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа ийнхүү эхлүүллээ. Сонгуулийн сурталчилгааг нээж, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн юм.

Тэрээр “Ардчилал бол өөрөө өөртөө дүгнэлт хийж, амжилтаа тодотгож чаддаг, алдаагаа засаж чаддаг нээлттэй мэтгэлцээний чөлөөт нийгэм юм. Тийм ч учраас бидэнд ардчиллын хоёр дахь давалгаа болсон реформ зайлшгүй шаардлагатай байна. Шинэ сэргэлтийн реформ бол ардчилсан үнэт зүйлийг гажуудуулсан, авлигатай нам харгалзалгүй тэмцэх та бидний тэмцлийн эр зориг юм. Тийм ч учраас шинэ сэргэлтийн реформ гацсан бүхнийг хөдөлгөх, гажсан бүхнийг засах, эдийн засгаа өрх бүхэнд хүртээмжтэй болгох, ардчилсан парламентын засаглалаа аварч үлдэх, парламентад итгэх харах өнцгийн өөрчлөлт байх учиртай” гэдгийг онцоллоо.

СОНГУУЛЬ2024: АН, МАН намууд хэдэн сонгогчийн санал авах бол?
СОНГУУЛЬ2024: АН, МАН намууд хэдэн сонгогчийн санал авах бол?
 
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг  хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.