Үндсэн хуулийн цэц нийт гишүүдийн хуралдааны тоогоо нэмнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндсэн хуулийн цэц нийт гишүүдийн хуралдааны тоогоо нэмнэ

/2024.06.05/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болж, гишүүдээс гаргасан саналыг үндэслэн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох хүрээнд хуульд нийцүүлэн зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтсон байна.

Цэцэд ирүүлж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлыг Цэцийн гишүүнд хуваарилах болон хуралдааны бүрэлдэхүүн, даргалагч гишүүнийг томилох асуудлыг гишүүдийн эрх тэгш байдал, тэнцвэртэй оролцоог хангах зорилгоор тохиолдлын аргаар шийдвэрлэж байх,Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх, судалгаанд үндэслэх зарчмыг баримтлан Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн үндэслэл хэсгийг долоо хоногийн дотор эцэслэн боловсруулж ёсчлохоор болжээ.

Мөн Цэцийн нийт гишүүний хуралдааныг сард нэгээс доошгүй удаа хуралдуулж байхаар шийдвэрлэжээ.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дүгээр бага хурал болно
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дүгээр бага хурал болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.