/2024.06.03/. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр бүлгийн сүүлийн мэдээллээ хийлээ. "Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацааны ажлаа дүгнэж отгон хуралдаанаа хийлээ. Бүлэг өнгөрсөн хугацаанд 126 удаа хуралдсан. Үүнээс давхардсан тоогоор 300 гаруй хуулийн төсөл хэлэлцүүлжээ. УИХ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2000 орчим хуулийн төсөл хэлэлцүүлсэн гэлээ. Чуулганы нэгдсэн хуралдаан ирэх Лхагва гаригт хуралдаад 76 гишүүнтэй Их хурал хаалтаа хийнэ. Мөн чуулган хаахаас өмнө 50 гаруй хуулийг эцэслэн батална гэлээ.
УИХ-ын чуулган Лхагва гаригт ХААЛТАА хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.