Залууст сонгогчийн боловсрол олгож байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залууст сонгогчийн боловсрол олгож байна

No description available.

/2024.05.14/: УИХ-ын сонгууль болоход нэг сар гаруйн хугацаа үлдлээ.

Энэ удаагийн сонгуулийг холимог (хосолсон) тогтолцоогоор зохион байгуулж, УИХ-ын 126 гишүүнийг сонгоно.

Тодруулбал, төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага болох УИХ-д сонгогдон ажиллах төлөөлөгчөө иргэд сонгох юм. Тиймээс хариуцлагатай сонгогч бэлдэх, иргэдэд сонгогчийн боловсрол олгох нь чухал юм.

Цогц Хөгжлийн Үндэсний Төв Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн дэмжлэгтэйгээр сонгогчийн боловсролыг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд залуу сонгогчдод зориулсан гарын авлага боловсруулжээ.

Тус гарын авлагад УИХ гэж юу вэ, УИХ ямар чиг үүрэгтэй вэ, иргэдийн саналыг УИХ-д хэрхэн хуваарилах вэ, УИХ-ын үйл ажиллагаанд хэрхэн оролцох болон хяналт тавих вэ, Хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэлд автахаас хэрхэн сэргийлэх вэ, Жендерийн эрх тэгш байдлыг хангах нь ямар ач холбогдолтой вэ зэрэг агуулгыг зурагт дүрслэлээр тайлбарлан танилцуулсан байна.

No description available.

Гарын авлагатай Сонгогчийн гарын авлага холбоосоор танилцах боломжтой. Мөн Цогц Хөгжлийн Үндэсний Төвийнхөн Улаанбаатар, Хөвсгөл, Дорнод, Говьсүмбэр аймгийн 500 гаруй залуу сонгогчдод сонгогчийн боловсрол олгох цуврал сургалт зохион байгуулсан байна.

Сонгогчдын боловсролд зориулсан цуврал контентоос хүргэж байна.

Эх сурвалж: СЕХ

Монголын 2 уулчин Эверестэд сураггүй болжээ
Монголын 2 уулчин Эверестэд сураггүй болжээ
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.