Богд уулын арын авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богд уулын арын авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

/2024.05.07/: Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун рестораны уулзвар хүртэлх авто зам хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

I хэсэг /ХААИС-ын уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн авто зам хүртэлх/

2024 оны 05 сарын 09-ний өдрийн 22:00 цагаас

2024 оны 05 сарын 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

II хэсэг /ХААИС-ын уулзвар/

2024 оны 05 сарын 11-ний өдрийн 08:00 цагаас

2024 оны 05 сарын 11-ний өдрийн 16:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

III хэсэг /Зайсан толгойн зүүн хэсгийн авто замаас Буган халиун ресторан хүртэлх/

2024 оны 05 сарын 12-ны өдрийн 06:00 цагаас

2024 оны 05 сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд: Ул хөрс солих шүүрүүлэх давхарга үүсгэх, хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь,хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, Тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ.

May be an image of floor plan, map, road and text

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: НЗХГ

“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.