“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа

/2024.05.07/: Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, томоохон осол гарсан.

Энэ хүрээнд нийслэлийн харьяа 15 байгууллагын 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Уг хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл оролцсон юм. Хуралдааныг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр удирдан явуулж, Барилга, хот байгуулалтын сайд болон Улсын онцгой комиссоос ирүүлсэн ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажил, дүгнэлтийн талаар танилцуулав.

Ийнхүү ослын дүгнэлттэй холбоотойгоор нарийвчлан тодруулах шаардлага бүхий мэдээллийг цуглуулан, энэ долоо хоногийн баасан гарагт буюу тавдугаар сарын 10-ны өдөр ахин хуралдахаар болов.

Эх сурвалж: НЗДТГ

ВИДЕО: “Эрэл” компанийн 800 метр газрыг чөлөөлж байна
ВИДЕО: “Эрэл” компанийн 800 метр газрыг чөлөөлж байна
 
Э.Анар: Монгол Улсад Google pay төлбөрийн систем нэвтэрлээ
Э.Анар: Монгол Улсад Google pay төлбөрийн систем нэвтэрлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.