/2024.05.07/: “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил хоёр жил гаруй гацсан.
Уг ажилтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тухайн байршил дээр ажиллаж байна.
Х.Нямбаатар: Өнгөрсөн дөрөвдүгээр сард газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон.
Бид нар захиргааны ерөнхий хуулийн дагуу энэ газар чөлөөлөлтийг өнөөдөр эхлүүлээд шалгарсан замын компани замын ажлаа хийж байна. Энэхүү зам нь хойшоогоо Нарны замтай холбогдох зам юм. Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Гермес төвийн баруун талаар төмөр замын нүхэн гарцыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ жил эхлүүлнэ. Сая газрын асуудал дээр УБТЗ-тай тохиролцсон...