Японд “Токурюү“ гэх гэмт хэргийн үйлдэгчдийн шинэ төрөл газар авч байна
 

Японд “Токурюү“ гэх гэмт хэргийн үйлдэгчдийн шинэ төрөл газар авч байна

The National Police Agency coined the term "tokuryū" to classify individuals involved in dark part time jobs and quasi-gangsters, using the words "tokumei" (anonymous) and "ryūdo" (fluid) to reflect their characteristics.

/2024.05.07/: Япон улс сүүлийн жилүүдэд зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг чангатгаснаар нь якуза нарын бүлэглэлүүдийг цөөрүүлж чадсан.

Гэвч үүний дараагаар нэрээ нууцалсан, ямар ч бүтэц зохион байгуулалтгүй байдлаараа цэцэглэн хөгжиж буй "токурюү" хэмээх шинэ аюултай тулгарчээ.

"Токурюү" нь залуучуудыг хууль бус үйлдэлд татан оруулдаг бөгөөд тэдэнд хууль бус цагийн ажил олгодог байна. Ингэснээр гэмт хэрэгтэн болон жирийн иргэдийн хоорондын зааг ялгааг бүдгэрүүлж байгаа тул Японы нийгэмд эдгээр хагас дээрэмчид олширч байгаа аж.

Токурю нь шаталсан бүтэцтэй, ёс зүйн хатуу дүрэмтэй якузагаас ялгаатай нь зохион байгуулалтын тодорхой бүтэцгүй, үйл ажиллагааны хамрах хүрээ нь маш өргөн, тэр ч байтугай хилийн чанадад ч тархсан байдаг.

Саяхан Точиги мужийн Насу хотод нэгэн хосын цогцос олдсон бөгөөд хосын амийг хөнөөсөн хэрэгтнүүд "токурюү" байжээ. Улмаар уг гэмт хэргийг үйлдсэн сэжигтнүүд хоорондоо ямар ч холбоогүй, тэднийг үл мэдэгдэх хүн бүх заавраар хангаж байсан гэх зэргээр хэргийн гол буруутанг тодруулах оролдлого нэлээд бэрхшээлтэй байгаа юм.

Цагдаагийн ерөнхий газар цагийн ажилд оролцож буй хүмүүсийг хагас дээрэмчин гэж ангилахын тулд токурюү гэсэн нэр томъёог бий болгожээ. Токумэй (нэргүй) ба рюдо (шингэн) гэсэн үгс нь бие биенээ танихгүй үйл ажиллагаа явуулдаг, амархан тарж, дахин нэгдэж чаддаг ийм хүмүүсийн шинж чанарыг илэрхийлдэг байна.

Энэ ангилалд багтсан зарим хүмүүс уламжлалт зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байж, ашгийнхаа тодорхой хэсгийг тэдэнд тушаадаг нь тогтоогдсон гэж NPA мэдэгдэв.

Эх сурвалж: Japantimes

Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ
Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.