“Миний анхны инженерчлэл” workshop Булган аймагт боллоо
 

“Миний анхны инженерчлэл” workshop Булган аймагт боллоо

/2024.05.07/: Шинжлэх ухаан, технологийн сангаас хэрэгжүүлж буй "Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя" аяны хүрээнд Булган аймагт "Миний анхны инженерчлэл" workshop амжилттай болж өндөрлөв.

Шинжлэх ухаан, технологийн сан, Мэдээллийн технологийн үндэсний парк, Space аcademy Mongolia хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Булган аймгийн ерөнхий боловсролын 1, 2, 3 дугаар сургуулийн 4-5 дугаар ангийн 42 сурагч оролцсон.

Хүүхэд багачуудыг шинжлэх ухааны суурь мэдлэг, практик ойлголт, юмс үзэгдлийн учир шалтгааныг эрэлхийлэх, тайлбарлах, шинжлэх ухаанч хандлага, төлөвшилтэй болгох зорилготой тус workshop-т оролцогч хүүхэд бүр орчин үеийн сансрын технологи болох хиймэл дагуул, пуужин хэрхэн ажилладгийг мэдэж, өөрсдийн бяцхан хиймэл дагуул, пуужингаа зохион бүтээсэн юм.

Эх сурвалж: БШУЯ

Гадаад улсад байгаа иргэн 2024 оны ээлжит сонгуульд хэрхэн санал өгөх вэ
Гадаад улсад байгаа иргэн 2024 оны ээлжит сонгуульд хэрхэн санал өгөх вэ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.