/0224.05.01/: Монгол Улсын Үндэсний Номын Сан Төв байр хуучин барилгынхаа уншлага, үйлчилгээг өнөөдрөөс эхлэн нээж байна.
Тус номын сан нь шинэ байраа ашиглалтад хүлээн авч, салбар номын сангаа нээх бэлтгэл ажлын хүрээнд 2024 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уншлага, үйлчилгээгээ хэсэг хугацаанд хааж, 534 мянган орчин үеийн ном хэвлэлийг шилжүүлэн байршуулаад байна.
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар номын сан шинэ байрны үйл ажиллагааг тавдугаар сард нээх юм.
Эх сурвалж: МУҮНС