Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталж, 10,000 айлын ипотекийн зээл гарах боломжтой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталж, 10,000 айлын ипотекийн зээл гарах боломжтой боллоо

May be an image of 3 people and text

/2024.05.01/: Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны эхний асуудал Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлав.

Ингэснээр стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг 500 тэрбум төгрөг “Хуримтлалын сан”-д төвлөрч, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж 10,000 айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж байна.

“Хуримтлалын сан”-гаас иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг Сингапур улстай хамтарч хэрэгжүүлэхээр болов.

Ийнхүү олон жил яригдсан Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих боломж бүрдлээ.

ДЭМБ-тай 2024-2028 онд хамтран ажиллах стратегийн баримт бичиг байгууллаа
ДЭМБ-тай 2024-2028 онд хамтран ажиллах стратегийн баримт бичиг байгууллаа
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр нэг сая тонн нүүрс баяжууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр нэг сая тонн нүүрс баяжууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.