/2024.04.30/: Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч энэ жилийг “Ахлагчийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай хобогдуулан Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин ахлагчийн бүрэлдэхүүнд чиглэсэн олон ажлыг өрнүүлж байгаа билээ.
Тэгвэл Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн Ахлагчийн зөвлөл нь нийгмийн хариуцлагын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажил албандаа манлайлагч, тэргүүний гурван ахлагчдаа иж бүрэн давхрагатай өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.
Мөн тус ангийн Ахлагчийн зөвлөл нийт ахлагчийн бүрэлдэхүүнийхээ нийгмийн хангамжийг дээшлүүлэх зорилтод хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд дахин 10 өрхөд хувийн эзэмшлийн газар олгуулахаар ажиллаж байгаа аж.