Соёлын сайд Ч.Номин ирэх сард нээхээр төлөвлөж буй үндэсний номын санд ажиллав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын сайд Ч.Номин ирэх сард нээхээр төлөвлөж буй үндэсний номын санд ажиллав

/2024.04.26/: Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний номын сангийн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулна” зорилтыг хэрэгжүүлж, орчин үеийн шаардлагад нийцсэн салбар номын санг ашиглалтад оруулж үйлчилгээг дэлхийн жишигт нийцүүлэхээр номын сангийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авч, ирэх тавдугаар сард нээхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгад салбарлан нүүж, ирэх тавдугаар сард нээхээр төлөвлөн ажиллаж байна. Үндэсний номын сангийн шинэ барилга нь 11 давхар бүхий 10 мянган мк.в талбайтай төдийгүй 16 уншлагын танхимтай.

Эдгээр уншлагын танхимууд нь тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан, хүүхэд, гэр бүлд зориулагдсан байдлаар тохижуулсан бөгөөд орчин цагийн дэвшилтэд технологид суурилсан дэд бүтэцтэй байхаар төлөвлөгдсөн.

Шинэ номын сангийн барилгад үйл ажиллагааг эхлүүлснээр иргэдэд үйлчлэх хүртээмж нэмэгдэж, ном, хэвлэмэл бүтээгдэхүүний соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэн номын сангийн үйл ажиллагаа өргөжиж, иргэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх, мэдээлэл авч, сурч хөгжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтдаа хөгжих соён гэгээрлийн төв болно.

Эх сурвалж: Соёлын яам

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайдад бараалхав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайдад бараалхав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.