“Хоггүй орчин-Бидний хариуцлага” аяныг өрнүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хоггүй орчин-Бидний хариуцлага” аяныг өрнүүлж байна

/2024.04.26/: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны санаачлагаар “Хоггүй орчин–Бидний хариуцлага” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж байна.

Аяны хүрээнд НЭМҮТ-ийн хамт олон энэ сарын 12-нд Сэлбэ голын 100 айлын гүүрнээс “Сити” их сургуулийн хойд гүүр хүртэлх зам талбай, голын эрэг дагуух хогийг түүж цэвэрлэснээс гадна байгууллагынхаа хана, хашаа хайс, гадна талбайг угааж цэвэрлэн, тохижилтын ажил хийсэн юм.

Энэ сарыг дуустал үргэлжлэх уг аянд Налайх дүүргийн VI хороо, Баянзүрх дүүргийн X хороонд барилга барьж буй компаниуд, Төв аймгийн музей, Хэнтий аймгийн Галшар сумын ЭМТ, Говьсүмбэр аймгийн ЭМГ нэгдэн орчны хог хаягдлыг түүж, цэвэрлэхийн зэрэгцээ өөрсдийн байгууллага дээр угаалга, цэвэрлэгээ хийсэн талаарх мэдээллээ илгээсэн байна.

Эх сурвалж: ЭМЯ

Цагдаагийн байгууллагаас эргүүлийн хяналтын бүсийн тоог нэмэгдүүллээ
Цагдаагийн байгууллагаас эргүүлийн хяналтын бүсийн тоог нэмэгдүүллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.