/2024.04.26/: 2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ.
Өнөөдрийн байдлаар 6 байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал,
- Намьяанжүгийн гудамж буюу Зүүн 4 замаас урагш Нарантуулын уулзвар хүртэлх
- Амгалангийн зам буюу Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх
- ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун чиглэл
- Соёолжийн нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэлх
- Хилчин гудамжны засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
Мөн хотын гол болон туслах гудамж, замын урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн 6 дүүрэгт 201 байршилд хийнэ. Өнөөдрийн байдлаар замын нүхэн эвдрэлийг засварлах ажил 35 хувьтай үргэлжилж байна.
Тодруулбал,
- Чингэлтэйн өргөн чөлөө,
- Галданбошогтын гудамжны авто зам,
- Хайлаастын зам,
- Ажилчны гудамжны авто зам,
- Хараагүйчүүдийн төвийн зам,
- Хасбаатарын гудамж,
- Ард Аюушийн гудамжны авто зам,
- Хүннүгийн гудамжны авто зам,
- Шархадны гудамжны авто зам,
- Натурын туслах авто зам,
- Олимпын гудамжны авто зам,
- Парисын гудамжны авто замын нүхэн эвдрэлийг засварлаж дууслаа.
Харин Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, 22-ын товчооны авто зам, Өнөр хорооллын авто зам, Үйлдвэрчний гудамж, Хүнсчдийн гудамжны авто зам зэрэг 30 орчим байршилд авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна.
Эх сурвалж: НЗДТГ