/2024.04.25/: ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Кулитц, ЭСЯ-ны хамтын ажиллагааны газрын дарга Удо Вэйбер нар энэ сарын 20-23-ны өдөр Баян-өлгий, Ховд аймагт ажиллав.
Энэ үеэр Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн санхүүжилтээр Баян-Өлгий аймгийн Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа-ны 15-н байгаль хамгаалагчдад Яамаха брэндийн мотоциклийг дуулга, бээлий, өвдгөвч зэрэг зориулалтын хамгаалалтын хэрэгслийн хамт гардуулж өглөө.
Мөн Ховд аймгийн Мөнххайрханы Байгалийн Цогцолборт Газар-ын хамгаалалтын захиргаанд ЯАМАХА брэндийн 17-н мотоциклийг дуулга, бээлий, өвдгөвч зэрэг зориулалтын хамгаалалтын хэрэгслийн хамт гардуулан өгөв. Уг арга хэмжээнд оролцож, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийг Хурлын дарга Г.Пүрэвганди оролцлоо.
Эх сурвалж: БОАЖЯ