БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарч ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарч ажиллана

/2024.04.25/: Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Санамж бичгийн хүрээнд хотын шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарч ажиллах юм.

Уг санамж бичгийг байгуулснаар ухаалаг технологи бүхий хотуудыг төлөвлөх, ажиллуулах чиглэлээр туршлага хуваалцах, ухаалаг хот төлөвлөлт, менежментийн чиглэлээр мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэхэд чиглэсэн мэргэжлийн магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломж бүрдэж буй. Энэ хүрээнд эхний ээлжинд 40 албан хаагчийг хамруулахаар төлөвлөөд байна. Мөн эл чиглэлээр хамтарсан форум, хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгуулах боломжтой болж буй юм.

Эх сурвалж: НЗДТГ

Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулав
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.