Итали улсад “Монголын соёл судлалын төв”-ийг байгууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Итали улсад “Монголын соёл судлалын төв”-ийг байгууллаа

/2024.04.23/: Бүгд Найрамдах Итали Улсын нэр хүндтэй боловсролын төв болох Флоренц, Пармагийн их сургуульд "Монголын соёл судлалын төв"-үүдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор нээлээ.

Нээлтийн ёслолд Флоренцийн их сургуулийн захирал Аллесандра Петручи, Пармагийн их сургуулийн дэд захирал Мария Чечилия Манчини тэргүүтэй хоёр их сургуулийн удирдлагууд үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир илтгэл тавьсан бөгөөд эрдэмтэн багш нар, монгол, итали оюутнууд өргөнөөр оролцсон нь энэхүү арга хэмжээний ач холбогдлыг улам нэмэгдүүллээ.

May be an image of 2 people and text

Эдгээр соёл судлалын төвүүд нь монгол хэл, соёл, өвийг олон улсад сурталчлах, монгол судлалыг хөгжүүлэх, Монгол, Италийн соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, мэргэжилтэн бэлтгэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

Түүнчлэн энэхүү "Монголын соёл судлалын төв" нь Монгол, Италийн Засгийн газар хооронд байгуулсан соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх, цаашид хоёр орны соёл, боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно.

Эх сурвалж: Соёлын яам

ЦХХХЯ “Мета“ компанитай кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарна
ЦХХХЯ “Мета“ компанитай кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарна
 
Н.Тэмүүлэн: Гадаад улсуудад үл хөдлөх хөрөнгө бусдын нэр дээр нуусан, лицензүүд хууль бусаар авсан шалтгаанаар Ц.Гарамжавыг саатуулсан
Н.Тэмүүлэн: Гадаад улсуудад үл хөдлөх хөрөнгө бусдын нэр дээр нуусан, лицензүүд хууль бусаар авсан шалтгаанаар Ц.Гарамжавыг саатуулсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.