АНУ Филиппинд газар-далавчит пуужингийн систем илгээжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ Филиппинд газар-далавчит пуужингийн систем илгээжээ

The US Army’s Mid-Range Capability (MRC) Launcher in northern Luzon, Philippines on April 8, 2024.

/2024.04.23/: Хятад улс АНУ-ыг "цэргийн мөргөлдөөнийг дэвэргэж байна" хэмээн буруутгаж байгаа бөгөөд саяхан Филиппинд илгээсэн хүчирхэг пуужин харвагч төхөөрөмжийг цэргийн сургуулилтад ашиглахаар төлөвлөж байгаа нь Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай асуудлаас үүдэн Хятад, Филиппиний хооронд үүссэн аюулгүй байдлын хурцадмал байдлыг улам дэвэргэж магадгүй юм.

АНУ-ын Армийн дунд зайн чадавхижуулалтын (MRC) суурин пуужингийн систем нь 1,600 км хүртэлх зайд байг харвах чадвартай бөгөөд Хятадын тал Филиппиний хөлгүүдэд халдан, хэд хэдэн Филиппин цэргүүд бэртсэн нөхцөл байдлаас болж илгээсэн байж магадгүй аж.

Typhon систем нь Стандарт Миссил 6 (SM-6) гэдэг пуужингийн хамгаалалтын сумаар зэвсэглэсэн бөгөөд 370 км хүртэлх зайнаас далайн дээрх хөлгүүдийг ч мөн бай болгож чаддаг гэж Missile Defense Project-ийн Center for Strategic and International Studies (CSIS)-д дурджээ.

Түүнчлэн Tomahawk Land Attack Missile буюу 1,600 км хүртэлх зайд маневрлах далавчит пуужинг ч харвах чадвартай гэж CSIS мэдээлсэн байна.

Эх сурвалж: CNN

ВИДЕО: Өнөр хорооллын арын замын орц гарцыг нээхээр ажиллаж байна
ВИДЕО: Өнөр хорооллын арын замын орц гарцыг нээхээр ажиллаж байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.