Дээрэлхэлтийн эсрэг аяны хүрээнд өнөөдөр 3000 сурагч оролцсон өдөрлөгийг зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээрэлхэлтийн эсрэг аяны хүрээнд өнөөдөр 3000 сурагч оролцсон өдөрлөгийг зохион байгуулна

Peer mentoring for bullying prevention - ProFuturo

/2024.04.19/: Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 3 сарын байдлаар насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг 256 бүртгэгдэж, үүнээс хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 63 байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өссөн байна.

Насад хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийн хувьд хоорондын таарамжгүй харилцаа, үе тэнгийн дээрэлхлээс үүдэлтэй байх тул Цагдаагийн байгууллага, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс 1 сарын хугацаатай үе тэнгийн дээрэлхлээс урьдчилан сэргийлэх “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” мэдээлэл сурталчилгааны аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд сургуулийн орчинд сурагчдад дээрэлхлийн талаар ойлголт, мэдээлэл өгөх, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх арга зам, дээрэлхэгчийг гэмт үйлдлээс татгалзах санаа сэдлийг өгөх олон талын ажил арга хэмжээг зохион байгуулж байна.

Тухайлбал: Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхлийг илрүүлэх, зорилгоор “Мэдээлэл авах хайрцаг”- bully box байрлуулж, сурагчдын саналыг нууцлалтайгаар хүлээн авс байна. Мөн хүүхдэд эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад чиглэсэн видео контент, шторк, дууг бэлтгэн цахим орчинд түгээж байна. ​Аяны үр дүнд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг, түүнчлэн бусдын эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан, дээрэлхлийн талаар сурагч, багш, эцэг эхчүүд тодорхой мэдээлэлтэй болсон байна.

Мөн аяны хүрээнд нийслэл, орон нутгийн 3000 сурагчийг оролцуулсан өдөрлөгийг өнөөдөр буюу энэ оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр 13.00 цагаас UB palace их танхимд зохион байгуулах гэж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Үерийн үед ажиллах хүч хэрэгслийг тодотголоо
Үерийн үед ажиллах хүч хэрэгслийг тодотголоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.