Палестины НҮБ-д элсэх өргөдөлд АНУ хориг тавив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Палестины НҮБ-д элсэх өргөдөлд АНУ хориг тавив

/2024.04.19/: НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Палестинчуудад тусгаар тогтнол олгох тухай өргөдөлд АНУ хориг тавив.

Санал хураалт 12-1 буюу АНУ хориг тавьсанаар түдгэлзлээ.

АНУ-ын зүгээс Палестины улс төр нь Израиль болон Палестины хоорондын хэлэлцээрээс хамааралтай байх ёстой гэж үзэж байна.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Ведант Пател пүрэв гарагийн эхээр хэлэхдээ, "Нью-Йоркт болж буй арга хэмжээ хамгийн сайнаараа эргэсэн ч Палестины ард түмэнд төрийн эрхийг авчрахгүй гэдгийг АНУ маш тодорхой, тууштай хэлж байна" гэж мэдэгдэв.

Палестины тусгай төлөөлөгч Зиад Абу Амр Аюулгүйн зөвлөлд хэлэхдээ:

"Дэлхийн бусад улс орнуудын адилаар Палестин улсыг хүлээн зөвшөөрч, Палестин улсыг НҮБ-д бүрэн гишүүнээр элсүүлэх нь Палестин, Израилийн энх тайвны хэтийн төлөвийг сүйтгэх асуудал гэж үү?" хэмээн гайхширчээ.

The United Nations Security Council meets at the UN headquarters in New York City on Thursday.

Израилийн Гадаад хэргийн сайд Израйл Катц Палестины гаргасан өргөдлийг "ичгүүртэй санал" хэмээгээд АНУ-ыг хориг тавьсанд сайшаав.

"Холокостоос хойшхи еврейчүүдийг устгасан хамгийн том аллага болон ХАМАС-ын террористуудын үйлдсэн бэлгийн гэмт хэрэг болон бусад харгис хэрцгий үйлдлээс хойш 6 сар гаруйн дараа Палестин улсыг хүлээн зөвшөөрөх санал тавьсан нь терроризмын шагнал мэт байсан" гэж Катц X хуудсанд бичжээ.

“Терроризмд шагнал өгөхгүй. ХАМАС-ыг устгаж, Газад барьцаалагдсан 133 хүнийг бүгдийг нь суллах хүртэл Израиль тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж Катз нэмж хэлэв.

Эх сурвалж: CNN

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.