Сэлбэ голоос 50 орчим насны эмэгтэйн цогцос олджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлбэ голоос 50 орчим насны эмэгтэйн цогцос олджээ

/2024.04.19/: Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, “Ар согоот” гэдэг газар “Сэлбэ” голын усанд 1 эмэгтэй хүнийг цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас өчигдөр оройн 20:04 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Хүсэлтийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход "Сэлбэ" гол /эргээс 3 метр, 80-90 см гүн/-д нэр, хаяг тодорхойгүй, 50 орчим настай, эмэгтэй хүний цогцос байсныг 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Малын сэг зэм устгалын ажлыг ирэх тавдугаар сарын нэгэн гэхэд дуусгахыг үүрэг болголоо
Малын сэг зэм устгалын ажлыг ирэх тавдугаар сарын нэгэн гэхэд дуусгахыг үүрэг болголоо
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.