Ардчилсан намаас Р.Базарын баривчилгаатай холбогдуулан МЭДЭГДЭЛ гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан намаас Р.Базарын баривчилгаатай холбогдуулан МЭДЭГДЭЛ гаргажээ

/2024.04.16/: Өчигдөр “Алтайн хүдэр” компанийн захирал Р.Базарыг баривчилсан талаар цахим сүлжээнд ихээр нийтлэгдсэн.

Үүнтэй холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргасныг хүргэж байна.

МЭДЭГДЭЛ:

Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр “Алтайн хүдэр” компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж, тайлбар мэдүүлэг авч байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацав.

Төрийн байгууллага ажил үүргээ гүйцэтгэсэн дээрх үйл явдлыг Ардчилсан нам руу чиглүүлж, тус намын удирдлагыг холбон мэдээлж буй нь ор үндэслэлгүй болохыг Ардчилсан намын зүгээс няцааж байна.

Хэргийн үнэн мөн олдоогүй, эцэслэгдээгүй байхад Ардчилсан намын нэр хүндэд санаатайгаар халдаж, уг үйл явдалд холбоотой мэтээр мэдээлэл тараан түгээх үйлдэл гаргасан тохиолдолд хууль шүүхийн байгууллагад хандаж, нэр төрөө хамгаална гэдгээ энэхүү мэдэгдлээр илэрхийлж байна.

Түүнчлэн Ардчилсан нам нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ямагт хамгаалсаар ирсэн бөгөөд татвар төлөгч, бизнес эрхлэгч хэнийг боловч хууль зөрчсөн эсэх, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд зарлан мэдээлж буйг эрс буруутгаж байна.

АРДЧИЛСАН НАМ 2024.04.15

Эх сурвалж: АН

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүллээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүллээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.