Цаг агаар удаан бүрхэг байгаад дулаарахад хачгийн идэвх огцом нэмэгддэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цаг агаар удаан бүрхэг байгаад дулаарахад хачгийн идэвх огцом нэмэгддэг

How to Avoid Lyme Disease While Ticks Are Hungry in Fall - U of G News

/2024.04.16/: Дэлхий дээр 𝟑𝟎𝟎𝟎 гаруй зүйл хачиг бүртгэгдсэн. Эдгээрээс манай оронд 𝑰𝒙𝒐𝒅𝒆𝒔, 𝑫𝒆𝒓𝒎𝒂𝒄𝒆𝒏𝒕𝒐𝒓 төрлийн хачиг тархсан байдаг ба энцефалит, риккетсиоз, боррелиоз өвчний үүсгэгчийг агуулж байх эрсдэлтэй.

Хачгийн хөгжлийн үе шат нь өндөг, авгалдай, нимф, бие гүйцсэн гэсэн дөрвөн үе шатыг дамжин явагддаг ба хөгжилт нь 𝟐-𝟒 жил үргэлжилдэг. Хөгжлийн үе шат бүрдээ өвчин үүсгэгчийг дамжуулдаг. Биеийн хэмжээ нь ерөнхийдөө эм 0.5-8.3 мм, эр хачиг 0.2-5.8 мм байдаг.

Is It a Bad Year for Ticks? It Depends on Where You Live

Хаврын урь орсон IV сараас идэвх сэргэж үржил хөгжил нь явагддаг ба V-VI сард хамгийн ихээр тохиолдоно. Цаг агаар удаан бүрхэг, хүйтэн байгаад дулаарахад хачгийн идэвх огцом нэмэгддэг. Нартай дулаан өдрийн 𝟖-𝟏𝟐, 𝟏𝟕-𝟐𝟎 цагуудад ихээр гардаг. Хачигт хазуулсан болгон халдвар авахгүй гагцхүү өвчин үүсгэгчийг агуулсан хачигт хазуулбал халдвар авна.

Хачгийн тархалттай газруудад явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөх, өөрийн болон бусдын хувцсанд хачиг наалдсан эсэхийг шалгах, ойд өмссөн хувцсаа бүрэн солих, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх, хачгийг салгаж авах аргыг мэддэг байх, хачиг үргээгч, дайжуулагч бодисыг зөв хэрэглэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Парис 2024: Олимпийн бамбар Грекээс өнөөдөр хөдөлнө
Парис 2024: Олимпийн бамбар Грекээс өнөөдөр хөдөлнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.