/2024.04.16/: 2024 оны Парисын наадам нээгдэхээс 100-аад хоногийн өмнө буюу өнөөдөр Акрополисоос Францын Полинез хүртэл сунгах бамбарыг эртний Олимпиа-д асаах болно.
Ковид-19 тахлын улмаас 2020 оны Токиогийн Олимп, 2022 оны Бээжингийн Өвлийн наадмын арга хэмжээний хүрээг багасгах шаардлагатай болсноос хойш анх удаа үзэгчид галт бамбарыг дамжуулах арга хэмжээнд оролцох боломжтой боллоо.
Мягмар гарагт болох ёслолд Грекийн Ерөнхийлөгч Катерина Сакеларопулоу, Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах тэргүүтэй 600 орчим нэр хүндтэй зочид оролцох төлөвтэй байна.
Энэхүү зан үйл нь МЭӨ 776 онд Олимпын наадам төрсөн Грекийн баруун өмнөд хэсэгт орших Олимпиа хотод параболик өнгөлсөн тольны тусламжтайгаар Олимпийн дөлийг амилуулах эртний санваартнуудын дүрд хувирсан жүжигчдийг харах аж.
Ёслолын ажиллагаа 2600 жилийн настай Хера сүмийн туурь дээр явагддаг бөгөөд олимпийн бамбар асаах буухиаг эхлүүлэх үед Америкийн меццосопрано Жойс ДиДонато Олимпийн сүлд дууг хүргэхээр болжээ.
Энэ уламжлалыг 1936 онд Берлиний наадамд зориулан сэргээжээ.
Эх сурвалж: Lemonde